Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Малын эрүүлжүүлэх, ванцинжуулалтын талаар:

Нийтэлсэн: 10 сарын өмнө Үзсэн: 143

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мал эмнэлэг, үржлийн нэгжүүдээр гүйцэтгүүлж, хяналтын сумын ХАА-н тасгийн малын эмч тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч ажилласан. Үүнд: “Туяа сан”-1-р баг, “Өсөх Эрдэнэ сүрэг”-2-р баг, “Даншиг халзан” -3-р багийн нутаг дэвсгэрт харьяалагдаж буй мал сүрэгт урьдчлан сэргийлэх тарилга туулгалтыг хэрэгжүүллээ.  Сумын хэмжээнд боомын вакциныг 7400- толгой бод, 6800- толгой богд, 5000 толгой төл малд шөвөг яр, 440 унага бактерийн вакцин, бруцеллёзийн вакциныг унаганаас бусад 8370 толгой төл малд , дотрын халдварт хордлогын вакцинийг 2000 толгой бог малын төлд, сохор доголын вакциныг 3200 толгой бог малын төлд, дуут халдварт вакциныг 3800 толгой бод мал/тугал/ын төлд, цусан халдварт вакциныг 1600 толгой үхэрт, томууны вакциныг 1000 толгой адуунд тус тус хийж давхардсан байдлаар нийт 39610 малд урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтыг хийсэн. Ариутгал халдваргүйцүүлэлтийг малын өвөлжөө, хашаа саравч, өтөг бууц, тэжээвэр амьтдын хашаа байр бүхий газрын 17000 м.кв талбайг экоцит бодисоор халдваргүйжүүлсэн. Малчдын малын өрхийн эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийсэн байдалд хяналт тавьж ажилласан. Малын сэг зэмийг ариутгаж устгах ажлыг 1 улиралд багтаан хэрэгжүүлж 5 байршилд байсан 29 малын сэг зэмийг хогийн нэгдсэн цэгт тээвэрлэн хүргүүлж, нүхэнд ариутган шатааж булсан. Аймаг, сумын сайн малчин шалгаруулах журамд нийцүүлэн малаа эрүүл байлгах шаардлагыг мөрдөн ажиллаж байна. 

МЭҮН-ийн  Малын эмч нарыг “Mercy cor” Олон Улсын байгууллага, Монгол “Ви-Ти-Нет” ТББ-тай хамтран  зохион байгуулсан сургалтанд  3 удаа хамруулж сумандаа 2 удаа 63 малчид мал бүхий иргэдэд сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж  малын эмийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан “Эрүүл мал, эрсдэлгүй бүтээгдэхүүн сарын аяны хүрээнд малчин, мал бүхий өрхүүдийн нийт 200 хүнд эрүүл  мал эрсдэлгүй  бүтээгдэхүүний талаар тайлбарлаж мэдээлэл сурталчилгааг хүргэн ажилласан.

Сумын сүсэгтэн олны шүтээн Ээж модны “Хаврын баяр-Ханш нээх” арга хэмжээг угтан Сэлэнгэ аймгийн хил залгаа орших аймаг сумдад мал амьтны гоц халдварт “А” зэрэглэлийн шүлхий, цэцэг өвчин гарсантай холбогдуулан Сумын Засаг даргын А/33 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг удирдлага зохион байгуулалтаар ханган урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын түр цэгийг Дулаанхаан тосгоны 4 замын постонд 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 08 өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай ажиллууллаа.Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал эмнэлэгийн 3 малын эмч ээлжээр ажиллаж нийт 1571 машинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж үйлчилгээний төлбөрт 1.5 сая төгрөг хураан төвлөрүүлж, үйл ажиллагааны зардалд 510,0 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ