Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Мал аж ахуйн чиглэлээр

Нийтэлсэн: 12 сарын өмнө Үзсэн: 318

Сэлэнгэ аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас малын 2240 тонн хорголжин тэжээл олгосноос Дэлгэрхаан 1 дүгээр багийн 11 иргэнд 20 шуудай, Охиндий 2 дугаар багийн 6 иргэнд 17 шуудай, Дулаанхаан 3 дугаар багийн 4 иргэнд 7 шуудай хорголжин тэжээлийг тус тус худалдан борлуулсан байна. Сумын МЭҮН, Дулаанхаан тосгоны Захирагчийн албаны дотоод ажилтан, Нийгмийн даатгалын байцаагч, Мал зүйч, цагдаа нарын бүрэлдэхүүнтэйгээр сумаас алслагдмал амьдарч байгаа малчин мал бүхий 30 өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж, өвс тэжээлийн нөөцийн судалгаа, төл хүлээн авах байрын мэдээлэл болон хорогдлын мэдээг бүртгэлээ. Мөн малчдын тэтгэвэрийг насыг 5 жилээр наашлуулсантай холбогдуулан НД-ын байцаагч “Сайн дурын даатгал” хэрхэн хамрагдах талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

Мал төллөлтийн мэдээ

 

Мөрийн дугаар

Бүгд

Үүнээс

Ингэ

Гүү

Үнээ

Эм хонь

Эм ямаа

А

Б

1

2

3

4

5

6

Төллөсөн хээлтэгч

1

9192

 

358

2560

3251

3023

Гарсан төл

2

9192

 

358

2560

3251

3023

Хорогдсон төл

3

62

 

5

17

17

23

Бойжсон төл

4

9130

 

353

2543

3234

3000

Малын ангилах ажлын бод 300 толгойд, бог 400 толгойд хийж ээмэгжүүлж бүртгэлд авсан. Сумын Цагдаагийн алба, Мал эмнэлэг үржлийн нэгжтэй хамтран малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнд ММБ №10/02 маягтын дагуу малд шилжилт хөдөлгөөн хийсэн тухай тодорхойлолтыг 65 иргэнд бичин хяналт тавьж баталгаажуулсан. Бусад аймаг, сумаас зөвшөөрөлгүй орж ирсэн 2 өрхийн 467 толгой малыг орон нутагт нь буцаасан.

Цэвэр үүлдэр, омгийн малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүйгээр цэврээр нь үржүүлэх иргэдийн санаачилгыг дэмжиж “Хангай” үүлдрийн мах ноосны нарийн нарийвтар ноост хонь, Мах өөхний бүдүүн бүдүүвтэр ноост “Баяд” хонь, Мах өөхний чиглэлийн бүдүүвтэр ноост “Дархад” хонь, Хөвсгөлийн эрчмийн омгийн хар ямаа, Сэлэнгэ үүлдрийн мах сүүний үхэр, махны чиглэлийн “Казакийн цагаан толгойт”, сүүний чиглэлийн “Хар тарлан”, “Шар халзан” зэрэг ашиг шимтэй мал өсгөн үржүүлж, малыг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлж, “Ангус” үүлдрийн “Хар” махны чиглэлийн 4-н бухыг сайжруулагчаар ашиглаж байна. байна. Сумын 4 мал бүхий иргэн Сүхбаатар сумын Мал үржлийн нэгжид хүсэлт тавьсаны үр дүнд гүн хөлдөөсөн үрээр 8  үнээнд зохиомол хээлтүүлэг хийсэн байна.

Дулаанхаан 3 дугаар багт шинээр Алатову үүлдэрийн 15 охин бяруу, Хар тарлан семинталь охин бяруу 10, Алатову үүлдрийн эрлийз бух 1 тус тус үржүүлэж байна, Хар тарлан сүүний семинталь 48 толгойгоор, махны чиглэлийн Казакын цагаан толгойт 85 толгойгоор, Сэлэнгэ үүлдэрийн мах сүүний үхэр 2700 толгой мал, Хангай үүлдэрийн мах ноосны хонь 149 толгой, Дархад үүлдэрийн хонь 287 толгой, Эрчмийн хар ямаа 110 толгойд хүрээд  байна,

Дэлгэрхаан 1 дүгээр баг, Охиндий 2 дугаар баг, Дулаанхаан 3 дугаар багийн малчин мал бүхий өрхийн малын гар картыг үндэсний статистикийн нэгдсэн программын тоо баримттай тулгаж, сумын мал эмнэлэг үржлийн нэгжийн 2018 оны захиалгыг нэгтгэн хүргүүлэв. Тус суманд хортой болон зөвшөөрөгдсөн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж албан байгууллагуудын судалгааг нэгтгэн гаргаж холбогдох байгуулагад хүргүүлэн ажилласан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ