Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Газар тариалангийн чиглэлээр

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 291

Тариалан эрхлэлтийгдэмжих сангаас бага оврын трактор, чацарганы суулгац авсан 42 иргэнтэй нэг бүрчлэн уулзаж 23 иргэнтэй утсаар ярьж эргэн төлөлтийг  төлөх үүрэг даалгавар өгч, саналыг авч зээл төллөтийн график гарган  аймагт өгсөн. Үүний дагуу аймгийн төлөөлөгч нар ирж зээлдэгч нартай тооцоо нийлж зээл төлөх үүрэг даалгавар өгсөн.Хаврын  тариалалтын бэлтгэл хангах төлөвлөгөө гаргаж нөөцөлсөн  100 тн үрийг лабораторын шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсан.

Тариалалтын бэлтгэл хангах талаар техник засварыг 4 дүгээр сарын 30-нд  бүрэн дууссан. Хүнсний ногооны үрслэг бойжуулах ажилд 160 гаруй иргэн 2120 м талбайд 5-6 нэр төрлийн хүнсний ногооны үрслэг бойжуулж тариалалт хийлээ.Тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар  тариалангийн талбайн хөрсийг агрохими, агрофизикийн шинжилгээнд хамруулах талаар 4 аж  ахуйн нэгжид зөвлөгөө, үүрэг даалгавар өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй байна.

ХХААХҮЯ-аас ирүүлсэн 5 нэр төрлийн хүнсний ногооны 30,6 кг үрийг 68 иргэнд 450 гр-аар хувиарлаж өгсөн. Мэргэжлийн хяналтын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдэж код авсан иргэдэд ногоочны тэмдэг авах зөвлөгөөг биечлэн өглөө. Хаврын тариалалт төмс, хүнсний ногоо 04-р сарын 16 наас эхэлж  06 дугаар сарын 25-ны хооронд төмс 81,5 га, хүнсний ногоо 229,0 га талбайд ,  үр тариа 2612 га тарьсанаас улаанбуудай 2147 га, гурвалжин будаа 465 га, тосны ургамал рапс 100 га, тариалалтыг 05 дуаар сарын 15-26 ны дотор тариалалт хийсэн.

Хөрсний үржил шим, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор үр тарианы 2225 га, эрдэс бордоогоор,  төмс хүнсний ногооны 85 га-д органик бордоогоор үндсэн ба нэмэлтээр  бордлоо. Хаврын тариалалтын мэдээг 3 аж ахуйн, 393 иргэнээс авч статистикийн программд шивж 08-р сарны 10-д хүлээлгэн өгсөн. Тарьмалын нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалах талбайн сэлгээнд шинэ тарьмал оруулах бодлогын хүрээнд  2017 онд 45 га, 14 га овёос, энэ жил 465 га гурвалжин будаа тариалж үр тарианы сэлгээ нэмэгдэж, малын тэжээл үйлдвэрлэл нэмэгдэж байна. Хүнсний ногоонд яншуй, юуцаа зэрэг ногоо шинээр таригдлаа.

Ургац тогтоолтыг ААН, иргэний талбай нэг бүрээр явж тарьмал тус бүрээг хураах ургацын урьдчилсан блансыг гаргаж аймгийн холбогдох байгууллагад  хүргүүлсэн. Ургац хураалтыг төмс, хүнсний ногоо эрт ургацаар 07-р сарын 01-нээс эхлэж оройн ургацыг 08-р  сарын 26-наас эхэлж 10-р сарны 05-нд бүрэн дуусгав. Нийт төмс  81,5 га-аас 1020 тн, хүнсний ногоо  229,0 га-аас 3224,6 тн, үр тариа 09-р сарын 11 нээс эхлэж цас 2-3 удаа орсоноос ургац хураалт оройтож 11-р сарын 02-нд хүчээр дуусгасан улаанбудай 1793 га-аас 1005 тн гурвалжин будаа 465 га—с 465 тн, рапс-100-га-аас 25 тн, улаанбуудайн тэжээлд шилжүүлсэн талбай 100 га-аас 12 тн тэжээл, хурааж ургац алдсан 180 га, цасанд даруулсанаас 74 га талбайг хураалт хийхгүй орхисон.  ХАА-н үйлдвэрлэлтэй холбогдуулж зээл авах 182 иргэнд тодорхойлолт хийж өгсөн.

Хаврын тариалалт, ургамлын ургалтын үе, ургац хураалтын үеүдээр тариалангийн талбайгаар 3 удаа, өрхийн тариалангийн талбай, хашаагаар 6 удаа явж тариаланч ногоочидод  заавар зөвлөгөө өгч ажиллалаа.Энэ жил хүнсний ногооны ажлыг механикжуулж  ногоочид өөрсдийн хөрөнгөөр  сонгины үрлэгч 1, хөрс болоьсруулах сэндчилүүр 2, тракторт угсардаг 0,5 тн багтаамжтай хор шүршигч нэгийг шинээр авсан, шинээр 7 хүлэмж авч хүлэмжийн тариалсан талбай  680 м2 гаар нэмэгдэж  31,4 тн нарийн ногооны ургац хураасан.

Үр тариа, төмс хүнсний  ногооны агуулах зоорийг ариутгах ажлыг зохион байгуулж 60 хувийн мэргэжлийн байгууллагаар 40 хувийг ААН, иргэд өөрсдөө ариутгаж үр, төмс, хүнсний ногоогоо нөөцөлсөн. Энэ жил монгол ногоо төслөөс дэмжлэг үзүүлж иргэн Д.Баттөр 50 тн ногооны зоорийг өөрсдийн хүчээр барьж ажлын гүйцэтгэл 90 хувьтай болсон.  Аж ахуйн нэгж өөрсдийн хэрэгцээний төмс, хүнсний ногоогоо хадгалах 15 тн багтаамжтай хуучин зоориийг шинээр дахин сэргээж барьж ашиглалтанд оруулсан.

2018 оны байдлаар 27 зооринд 580 тн төмс, хүнсний ногоог хадгалан энэ жилийн ургацнаас 105 тн улаан буудай үрийг авч нөөцөлсөн. Төмс хүнсний ногооны борлуулалтын хүнсний ногоо борлуулах боломжтой газрын судлагааг авч дүүргүүдийн хариуцсан мэргэжилтэнгүүдтэй уулзаж 5 дүүргийн 6 захад 26 ногоочныг 30-60 хоногийн хугацаатай зогсоож дэмжлэг үзүүлсэн. ХХААХҮЯ-наас жил бүр уламжлал болгон Зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2018”, “Эрүүл хүнс-2018”  арга хэмжээнд ногоочид, зөгийчдийг өргөнөөр зохион байгуулж 12 ногоочин, 9 зөгийчин 70 гаруй тн төмс, хүнсний ногоо, 600 гаруй кг зөгийн бал борлуулж зохион байгуулалт сайтай оролцсон сумын шагналыг хүртсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ