Цөөн үгээр

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн "ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ" 16 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29 ны өдрийн "ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ" 33 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн "ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ " 30 дугаар тогтоол

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 162

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

 

Шаамар суманд 2018 оны Улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төсөвт батлагдсан. Үүнээс 650.0 сая төгрөгийн өртөг бүхий сумын төрийн байгууллагуудын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын зургийн даалгаврыг аймгийн “Сэлэнгэ-Энерго” ОНӨТҮҮГ-ийн мэргэжлийн байгууллагаар дулаан хангамжийн техникийн нөхцөл, “Урсгал ус” ХХК-аар усан хангамжийн болон ариутгах татуургын техникийн нөхцлүүдийг гаргуулан аймгийн Ерөнхий архитектурт хянуулж холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан. Уг ажлыг БХБ-ын яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр сонгон шалгаруулалт зарлагдан "Хайдро дизайн прожект" ХХК, “Илчит сансар” ХХК гүйцэтгэн шугамын шинэчлэл болон холболтууд хийгдэж зөвхөн бохирын төгсгөлийн худгийг септик /бохир цуглуулах сав/-тэй холбох ажлууд хийгдсэн байна.

2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дулаанхаан 3 дугаар багт 36 сая төгрөгийн өртөг бүхий “Ахмадын байр”, Охиндий 2 дугаар багт 35 сая төгрөгийн өртөг бүхий Хүүхдийн тоглоомын талбайг барьж ашиглалтанд оруулсан.   

Шинээр Орон нутгийн хөрөнгө оруулалтын санг байгуулж сумдад зохих санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу “Сэлэнгэ –Есөн эрдэнэ” ХХК гүйцэтгэж, Охиндий 2-р багийн 3-р хэсгийн айл өрхийн дундуур 600 м сайжруулсан зам, Дэлгэрхаан 1-р багийн цагдаагийн кубоноос ахмадын өргөө хүртэлх 800 м зам талбай,  Дулаанхаан тосгоны 62-р өртөөнөөс тосгоны төв хүртэл 350м сайжруулсан зам, мөн Хонхорт 950м сайжруулсан замыг 77 сая төгрөгний өртөгтэйгээр хийж хэрэгжүүлсэн. 

 Сумын Засаг даргын санаачлагаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг “ТИКА”  олон улсын байгууллагад хандаж Дэлгэрхаан 1-р багийн нутаг дэвсгэрт зөгийн бал савлах болон зөгийн сэмжний үйлдвэрийг барихаар хүсэлтээ хүргүүлсэний үр дүнд барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Алтан билэг” ХХК тосгоны төв уурын зуухны засвар шинэчлэлийн ажлыг хийж нийт 88,0 сая төгрөгөөр Монгол инженерүүдийн бүтээсэн “Түшиг” зуухыг тавьж халаалтын хүчин чадлыг сайжруулсан байна.

Мөн сумын Дулаанхаан тосгонд 120 сая төгрөгийн өртөг бүхий байгууллагуудын бохирын шугамын их засварын ажил, 40 сая төгрөгийн өртөг бүхий Зөгийн зоорь барих ажил, 581.4 сая төгрөгийн өртөг бүхий 75 хүүхдийн цэцэрлэг, 80 сая төгрөгийн их засварын ажил 1-р цэцэрлэгийн барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төвөөс 49-р тоочик хүртлэх 8,5 км, мөн Шаамар сумын төвөөс 34-р тоочик хүртлэх 4,8 км авто замуудын зураг төсөл боловсруулах ажлын гэрээг “ЖИ-АР-СИ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр байгуулсан. Цаашид энэ ажлыг Улсын төсөвт тусгуулах саналаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарьт уламжилж Зам тээврийн яамны төсөвт тусгуулах саналаа хүргүүлэхээр төлөвлөж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ