Цөөн үгээр

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн "ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ" 16 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29 ны өдрийн "ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ" 33 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн "ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ " 30 дугаар тогтоол

Хууль эрх зүйн ажлын хүрээнп

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 137

Сумын ЗДТГ-ын “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг тогтмолжуулах, хууль тогтоомжийг иргэдэд таниулах, сурталчлах ажил, арга хэмжээг тогтмол явуулж иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх төв хэлбэрээр үйлчилж байна. Шаардлагатай ном, товхимол, гарын авлага, тараах материал дутмаг хэдий ч өөрсдийн боломжинд тулгуурлан эх бэлтгэх, боловсруулах ажлыг хэрэгжүүлж иргэдийн эрх зүйн хөтөчийн үүргийг хэрэгжүүлж ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын Хууль, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай 03 сарын 07-ны өдрийн А/23 тоот захирамж, сумын 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Хууль тогтоомж сурталчлах, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” ажлын хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулах хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны 2018 оны төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд зохион байгуулах хууль эрх зүйн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж холбогдох албан тушаалтанд танилцуулан хуваарь төлөвлөгөөний дагуу хууль эрх зүйн сургалтыг 12 удаагийн байдлаар зохион байгуулж нийт 534 иргэд хамрагдлаа. Мөн Иргэдэд хууль, эрх зүйн шаардлагатай мэдээ, мэдээлэл зөвлөгөөг өгч гарын авлага тарааж ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ