Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

“АВЛИГАГҮЙ ХАМТ ОЛОНД-ШААМАРЧУУД НЭГДЛЭЭ” аян зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 90

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хоёр үе шаттайгаар төлөвлөн батлуулснаар орон нутгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хууль тогтоомжийг үзэл санааг сурталчлан таниулах зорилго бүхий “АВЛИГАГҮЙ ХАМТ ОЛОНД-ШААМАРЧУУД НЭГДЛЭЭ” шилжин явах Хүндэтгэлийн туг, ажлын дэвтрийг байгууллага бүрт 14 хоногийн хугацаатай аялуулахаар сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04 ний өдрийн А/34 тоот захирамж, шийдвэр гарсаны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 09 ний өдөр сумын Дулаанхаан тосгоны Захирагчийн алба, төсвийн байгууллагын удирдлагууд, албан хаагчдын төлөөлөлд хүлээлгэн өгч аяны хүрээнд авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, мөн шинэлэг санал санаачлагад тулгуурлан зохион байгуулсан ажлын тайлан, мэдээллийг фото хэлбэрээр ажлын дэвтэрт 2-оос доошгүй хуудаст байршуулан хуваарьт байгууллагад хүлээлгэн өгөхийг төр, төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Энэхүү аяны хүрээнд хийсэн ажлын үр дүнг оны эцэст тооцон сумын ИТХ-аар хэлэлцүүлэн 3 хүртэлх байгууллагыг шагнаж урамшуулахаар тогтсон.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ