Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Нийтийн сонсгол зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 81

Монгол Улсын Нийтийн Сонсголын тухай хуулийг орон нутагт сурталчлан таниулах, хэрэгжүүлж хэвшүүлэх, иргэдийн үзэл бодол, байр суурийг шийдвэр гаргагчдад хүргэх нийтийн сонсголын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 26-ний 14:00 цагт сумын Соёлын төвийн Урлагийн танхимд зохион байгууллаа. Нийтийн сонсголыг аймгийн Ажил олгогч эздийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу сумын Засаг дарга 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, ажлын хэсэг нийтийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголд нийт 144 иргэн оролцлоо. Монгол Улсын Нийтийн сонсголын тухай хуулийн ач холбогдол, эрх зүйн зохицуулалт болон Шаамар суманд 2013-2017 онуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын талаарх мэдээлэл, 2018 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаар хийгдэх ажлын саналыг хяналтын сонсголоор хэлэлцүүлж, сэдвийн хүрээнд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж ажиллалаа. Хяналтын сонсголд Аймгийн АОЭХ-ны тэргүүн Н.Энэбиш, сумын ЗДТГ-ын дарга, сонсгол даргалагч М.Ганболд, сумын ИТХ-ын нарийн бичиг Ш.Цогтбаатар, ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Б.Эрдэнэчимэг болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцож иргэдээс гаргасан санал, хүсэлтэд хариу тайлбарт зохих мэдээллийг өгч харилцан санал солилцох зарчмаар сонсгол явагдлаа.

                                                                  НИЙТИЙН СОНГОЛЫН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 02 сарын 26                                                                                           Шаамар сум

Хурлыг  : 2018.02.26-ний 14:00 цагт Соёлын төвийн урлагийн танхимд зохион байгуулж Тамгын газрын дарга М.Ганболд даргалав.

Хуралд оролцсон: Хуралд нийт 144 иргэн оролцлоо.  Ирц 100.00%

Нийтийн сонсголын сэдэв: 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хяналтын сонсгол

Дараах асуудлыг хэлэлцэв:

  • Монгол Улсын Нийтийн сонсголын тухай хуулийн танилцуулга
  • Сэлэнгэ аймгийн шаамар суманд 2013-2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын мэдээлэл
  • 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал

Хэлэлцсэн нь:

М.Ганболд: Монгол Улсын нийтийн сонсголын тухай хууль нь 2015 онд батлагдаж 2016 оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.2018 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүнээс ирүүлсэн саналын дагуу Нийтийн сонголыг төсвийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж байна. Нийтийн сонголыг анх удаагийн байдлаар сумын төр төсвийн байгууллагын албан хаагчдын дунд Нийтийн сонголын хууль тогтоомжийн цар хүрээ, хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг танилуулж ойлгуулах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү Нийтийн сонсголыг нээснийг мэдэгдье. Нийтийн сонсгол нь бусад хурал, хэлэлцүүлэгээс өөр, сонсголоос ямарваа нэгэн шийдвэр гарахгүй сонсгол нь хуулийн дагуу өөрийн гэсэн дэг журамтай, хурлын тэмдэглэл бичигдэнэ.Сонсголд оролцогчид нь нийтийн сонсголын сэдвийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой та бүхэн сонсголдоо идэвхтэй оролцоорой. Нийтийн сонсголын дэгийг танилцуулъя. Үүнд: Сонсголыг хуралдаан даргалагч нээж, .сонсголын сэдэв, сонсгол зарласан огноо, сонсголд дурдагдсан албан тушаалтан, холбогдох иргэд, оролцогчдын тоо, хурлын дэгийг  минутын хугацаанд танилцуулна. Сонсгол хийх болсон үндэслэлийг аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш гуйа явуулна. Сонсголоор явуулах 2018 оны ОНХС-гийн мэдээллийг Санхүүгийн албаны дарга Б.Эрдэнэчимэг 10 минутын хугацаатай явуулна. Мөн 2013-2017 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын талаар товчхон мэдээлэл өгнө. Оролцогчид санал дүгнэлт гаргах, хариулт өгөх 3-10 минутын хугацаатай байна. Сонсголыг хурал даргалагч хаах дэгтэй байгаа. Нийтийн сонсголын хуульд заасаны дагуу сонсгол зарлах огноо гэж байгаа бид бүхэн сум орон нутагт сонголыг зохион байгуулах хийж хэвшүүлэх үүднээс эхний сонголын товтой холбоотой асуудлыг Сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн албан тоотоор төр төсвийн албан байгууллагад хүргүүлсэн байгаа. Сумын Засаг даргын үүрэг даалгаврын дагуу  Сонсголд дуудагдсан албан тушаалтангаар Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, 1,2 дугаар багийн Засаг дарга, Санхүүгийн албаны дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, ТЗХЭЗ-н мэргэжилтэн нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Хуралдааны дэгийн дагуу Аймгийн Ажиил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш сонсгол зохион байгуулах үндэслэлийг танилцуулна.

Э.Энэбиш: Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.Захиргааны ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн дагуу, Нийтийн сонсголын хуулийн дагуу заавал иргэдийн санал хүсэлтийг сонсох, иргэдийн оролцоог хангахыг хуулиар зааж өгсөн байдаг.Нийтийн сонсгол нь дараах Сонсгол нь хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлүүдтэй байна. Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглохыг зааж өгсөн байдаг. Нийтийн сонсгол нь бусад хурал цуглаан, сонсголоос өөр тусдаа хуулиар нэгбүрчлэн зааж өгсөн байдаг. Төрийн албан хаагч нь хурал оролцох, зохион байгуулахаас татгалзах, хуралд зүй бусаар авирласан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Сонсгол зохион байгуулах огноо, сонголын бэлтгэл ажил, сонголын дэгийг хурал даргалагч М.Ганболд сая та бүхэнд танилцууллаа. Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар зааж өгсөн. Сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлана. Сонсголд оролцогч дараах нийтлэг эрх эдэлнэ тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, энэ хуульд заасны дагуу бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдлэх, Сонсголд оролцогч зохион байгуулагчийн дуудснаар сонсголд хүрэлцэн ирэх, сонсгол явуулах журам, дэгийг сахих, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, сонсголын асуудлаар гаргасан тайлбар, санал, дүгнэлт нь үнэн бодитой байх үүрэг хүлээнэ. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж зааж өгсөн.

М.Ганболд: Нийтийн Сонсголын хууль тогтоомж, үндэслэл, зар мэдээлэл, сонсголын дараалал, эрх үүргүүд, Захиргааны Ерөнхий хууль, хууль зөрчигчдөд хүлээлгэг хариуцлагыг Н.Энэбиш гуай та бүхэнд танилцууллаа. Сонсголын дэгийн дагуу санхүүгийн албаны дарга 2013-2017 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд, 2018 оны хийгдэх ажлуудыг танилцуулна.

Б.Эрдэнэчимэг: Та бүхэнд 2013-2017 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд, 2018 оны хийгдэх ажлуудыг танилцуулъя. 2013 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дэлгэрхааны 1-р багт баригдсан Наадмын талбайн ажил-71.3 сая төгрөг, Гүйцэтгэгч-”Сэлэнгэ Таван хан” ХХК, 2013 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дулаанхааны 3-р багт баригдсан 6-н айлын орон сууцны ажил-70 сая төгрөг, Гүйцэтгэгч-”Тэнгэрийн баримал” ХХК, 2014 оны ОНХС-гийн хөрөнгөөр Баяр наадмын талбайн гэрэлтүүлэг,      тохижилтын  ажил-35 сая төгрөг, Гүйцэтгэгч-”Эрд-Уул” ХХК, 2014 оны ОНХС-гийн хөрөнгөөр Охиндий 2-р багийн 2.8 кмсайжруулсан зам тавих ажил-106 сая төгрөг, Гүйцэтгэгч-”СЭЛЭНГЭ ЕСӨН-ЭРДЭНЭ” ХХК, 2014 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дэлгэрхааны 1-р багт Гүний худаг                      барих ажил-18 сая төгрөг , Гүйцэтгэгч-”УРСГАЛ УС” ХХК, 2014 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дулаанхааны 3-р багт Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил-52 сая төгрөг , Гүйцэтгэгч-”Хүчит Сэлэнгэ” ХХК                                      /2014-2016 онд санхүүжилт олгож дууссан/, 2015 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дулаанхааны 3-р багт Спорт заалны халаалтын ажил-26.9 сая төгрөг, Гүйцэтгэгч-”АЛТАНБИЛЭГ” ХХК, 2016 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дэлгэрхааны 1-р багт Хүүхэд, залуучуудын цогцолборын ажил-47 сая төг, Гүйцэтгэгч-”ЭНХБАГАНА” ХХК, 2016 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дулаанхааны 3-р багт Бетон замын засварын ажил-25.8 сая төгрөг, Гүйцэтгэгч-”ӨНӨР ЗАМ” ХХК, 2017 оны ОНХС-гийн хөрөнгөөр Дэлгэрхааны 1-р багийн нутаг 5-н тохойн орчимд Гүний худаг ажил-27 сая төгрөг, Гүйцэтгэгч-”СҮЛД ХАНБА” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн.

2018 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар Охиндий 2-р багийн нутагт хэрэгжих “Хүүхдийн тоглоомын талбайн ажил”-35.195.523 төгрөг, Дулаанхаан тосгоны “Ахмадын өргөө”-ны ажил-36.803.700 төгрөгөөр хийгдэхээр төлөвлөгөөнд тусгасан байгаа.

М.Ганболд: ОНХС-тай холбогдуулаад мэдээлэл өгөе. Монгол улсын Төсвийн тухай хуулийн 59, 60 дугаар зүйлд “Орон нутгийн хөгжлийн сан”-г бий болгохоор тусгасан. Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр батласан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-аар зохицуулсан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”,-аар мөн зохицуулж өгсөн. “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, жишиг бичиг баримт”- уудаар улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг орон нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах харилцааг зохицуулсан.2014 оноос эхлэн ОНХС гэж ярьж эхэлсэн бөгөөд иргэдээс санал авч ажилладаг болсон.“Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын хавсралт 1-ийн дагуу гаргасан маягтын дагуу Багийн Засаг дарга нартай хамтрасан иргэдээс санал авч 2 дугаар улирлын эхний 30 хоногт багтаан хүлээлгэн өгдөг.Эндээс хамгийн их санал авсан ажлуудыг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг жагсаан боловсруулж ИТХ-д танилцуулдаг. Урьдчилсан жагсаалтанд туссан саналд дараах зүйлсийг тодорхой тусгасан байна.

арга хэмжээг хэрэгжүүлснээс бий болох үр өгөөжийг хэн хүртэх, хэдэн хүн ашиг хүртэх, Сумын иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх, төслийн нийт өртөгийг тусгаж өгсөн шаардлагатай байдаг. Мөн багийн Иргэдийн Нийтийн хурлыг 2-оос доошгүй хурлыг зохион байгуулж иргэдээс ирүүлсэн саналуудыг жагсаан иргэдээр хэлэлцүүлж тогтоол гаргадаг. ИТХ-д жагсаалтыг оруулснаар тэргүүлэгчид хэлэлцэн дараа оны төсвийн төсөлд суулган өгдөг. 2018 онд 2 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа санхүүгийн албаны дарга сая та бүхэндээ танилцууллаа. Одоо та бүхнийхээ санал хүсэлтийг сонсоё саналаа хэлцгээнэ үү.

Иргэн М.Гантуяа: Сумын ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд иргэд хяналт тавих ямар арга байна. Бэлчээрийн худаг ашиглагдахгүй байгаа хэзээ ашиглалтанд орох вэ?

М.Ганболд: Иргэдээс гарсан саналуудыг удирдлагын түвшинд өөрчлөх боломжгүй. Гүний худгийн хувьд тухайн ажлыг хийсэн ХХК нь шаардлага хангахгүй ажил хийсэн улсын комисс хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тухайн ХХК нь хариуцлагаас зугтсан аргагүйн эрхэнд тухайн ажлыг хүлээн авч иргэдийн саналын дагуу хэсэг хугацаанд ажлуулсан одоогийн байдлаар ажиллахгүй байгаа.

Иргэн н.Эрдэнэтуяа: Дулаанхаан тосгонд 2014 онд 52 сая төгрөгөөр Цэцэрлэгт хүрээлэн баригдсан гээд ажил танилцуулж байна. Энэ манайд хийгдээгүй ажил байна тайлбар өгнө үү.

Ө.Цогтбаяр /Тосгоны Захирагчны албаны дотоод ажилтан: Дулаанхаан тосгоны рашааныг аялал жуулчлал бүс нутаг болгохоор 258 сая төгрөгний зураг төсөв хийгдсэн. Уг ажлыг эрэмбэлээд ИТХ-д оруулсан боловсч төсөв хүрээгүй учраас хэсэгчилсэн байдлаар олгохоор болсон. Ингээд 52 сая төргөгийг тусгаж тендер шалгаруулалтын ажлыг зохион байгуулж шалгарсан ХХК уг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Иргэн Б.Алтанцэцэг: Нийтийн сонсголын хуулийг танилцуулсан та бүхэндээ маш их баярллалаа. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг танилцуулаач

М.Ганболд: 2018 онд Аймгийн хөрөнгө оруулалтаар 164 сая төгрөгийн төсвөөр сумын ЗДТГ-ыг засварлах, Дулаанхаан тосгонд 20 сая төгрөгийн төсвөөр зам тавих, Улсын төсвийн хөрөнгө 650 сая төгрөгийн төсвөөр сумын төр төсвийн 7 албан байгууллагын цэвэр ус, ариутгах татуургыг солих ажил төлөвлөгдсөн байгаа. Уг Сонсголоос гарсан саналыг сумын ИТХ-д танилцуулна ИТХ хэлэлцээд сонсгол явуулах шаардлага байна уу үгүй юу гэдгийг журмаар зохицуулж өгсөн. Улсын хэмжээнд  Сэлэнгэ аймаг анх удаа нийтийн сонсголыг зохион байгуулж Манай сум бусад сумдаас хоёрт зохион байгуулж байгаагаараа давуу талтай. Ингээд өөр асуух асуулт, санал, дүгнэлт байхгүй бол хурлыг албан ёсоор хаасныг мэдэгдье.

Хурал 16 цаг 17 минутанд өндөрлөлөө.

         

Сүүлд нэмэгдсэн мэдээ