Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

ШААМАР СУМАНД “ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 134

 

ШААМАР СУМАНД “ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН  ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2020.04.23                                                                                                          

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн А/308 тоот захирамжийн хүрээнд “Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ” аяныг сумын хэмжээнд зохион байгуулж ажиллаа. Тус аяны хүрээнд суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага иргэд өөрсдийн өрх болон байгууллагынхаа ойр орчмын хог хаягдал, овоолсон шороо, барилгын хог хаягдал, нийлэг хальсан уут, малын гаралтай хог хаягдалаа зайлуулж цэвэрлэх ажлыг 2 удаа буюу 3 өдөр зохион байгуулж энэ  ажилд нийт давхардсан тоогоор  16 аж ахуйн нэгж байгууллага ,1 нөхөрлөл, хүнсний 7 дэлгүүр 230 гаруй  ажилтан, албан хаагч, иргэд идэвхи санаачлагатай оролцож өөрсдийн орчны болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон нутгийн төв зам дагуу, төв хогийн цэгийн орчинд салхинд хийсэж тархсан нийлэг хальсан гялгар уутыг түүж цэвэрлэсэн ба бусад газраас нийт 25 тн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогын цэгт хаяж устгасан орчны хог цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн байна.

Сар шинийн баярын үеэр Уул усаа бохирдуулахгүй цэвэрхэн шинэлцгээе”, үнсээ ил задгай хаяхгүй байцгаая уриаг иргэд болон сумын төвөөс алслагдсан малчин өрхүүдэд хүргэж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ