Шаамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан ээлжилт хуралдаанаар сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцүүллээ.
2021 онд Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5 бодлого, 16 зорилт, 168 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар хангалттай үнэлэгдлээ. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхзаяа танилцуулж, ИТХ-ын гишүүдийн зүгээс мөрийн хөтөлбөрийн хүрээнд зарим ажил арга хэмжээг сайжруулах, нэмэлт санал санаачлагуудыг хэрэгжүүлж ажиллах талаар солилцлоо.
Мөн ээлжит хуралдаанаар “Монгол хэл бичиг” сумын дэд хөтөлбөр, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчин байх” сумын дэд хөтөлбөрийг батлууллаа. Уг хөтөлбөрүүд сумын хэмжээнд 2021-2024 оныг хүртэлх хугацаанд хэрэгжих юм.