Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял - ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

“Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 355
“Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” дэлхийн алхалтын өдөрт зориулан эрүүл зөв амьдралын хэвшилд иргэдийг уриалах, орон нутгийн иргэдийн түүх соёл, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа. Соёлын төвийн урд талбайгаас түүх соёлын дурсгалт газар “Бүүрэг толгой“ хүртэл нийт 6 км-ын аялалд ЗДТГ, ЕБС, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, 1,2 дугаар цэцэрлэгийн нийт 60 гаруй албан хаагчид оролцсон юм.
Аялалын үеэр албан хаагчдын дунд дартст шидэх, анхааралтай бүжиглээрэй тэмцээн зохион байгуулагдаж, байгууллага тус бүр “Дархлаагаа дэмжье” ажлын байрны дасгал хөдөлгөөнийг танилцуулж байгууллагын ирц, оролцоо, зохион байгуулалтыг харгалзан нэг байгууллагыг шалгарууллаа.
-Байгууллагын ирц, оролцоо сайтай байгууллагаар 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон
-Анхааралтай бүжиглээрэй тэмцээнд Ерөнхий боловсролын хамт олон, ажлын байрны дасгал хөдөлгөөн, дартст шидэлт тэмцээнээр 2 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ