Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял - ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Төрийн албан хаагчидтай уулзаж санал солилцлоо

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 301

“Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” аймгийн хөтөлбөрийн хүрээнд суманд баригдсан 25 айлын орон сууцыг аймгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулах, төрийн албан хаагчдыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр орон сууцанд хамруулах, хамрагдах албан хаагчдын саналыг авах асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхзаяа Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 1 дүгээр цэцэрлэгийн албан хаагчидтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзаж санал солилцоо.

Мөн уулзалтын үеэр “Ковид-19” халдварын цаг үеийн мэдээлэл, Архивын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан гарсан “Албан хэрэг хөтлөлтөнд мөрдөх журам”, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн элсэлтийн талаарх мэдээллийг албан хаагчдад танилцууллаа.

Хуваарийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 14-нд Эрүүл мэндийн төв, 2 дугаар цэцэрлэг, Соёлын төвийн ажилтан, албан хаагчидтай уулзаж санал солилцох юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ