Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял - ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Багш нарыг шагнаж урамшуулллаа

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 89
Боловсрол шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр , Дэлхийн багш нарын баярын 27 дахь өдөр тохиож байна.
Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсад нарт сумын Засаг дарга Ф.Серикбол шагнал гардууллаа Сумын Засаг даргын жуух бичгээр 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Ануужин, 1 дүгээр цэцэрлэгийн багш Г.Ганцэцэг, Дулаанхаан 3 дугаар цэцэрлэгийн багш Д.Энхтуяа, Б.Нарангэрэл, Г.Соёл-Эрдэнэ, ЕБС-ийн багш М.Өрнөхбаяр, МСҮТ-ийн нийгмийн ажилтан Ц.Байгалмаа, аймгийн Засаг даргын жуух бичгээр 1 дүгээр цэцэрлэгийн багш Д.Ариунжаргал, ажилтан Д.Цолмон, Дулаанхаан тосгоны 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа, арга зүйч Х.Майцэцэг, багш Б.Сувданчимэг, ЕБС-ийн багш Н.Гансум, С.Бат-Өлзий нарыг тус тус шагнав.
Мөн аймгийн БСУГ-ын Шилдэг менежерээр 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Болормаа, Шилдэг багшаар Ц.Санаа-амар, Багшийн алдар тэмдэгээр арга зүйч Б.Ууганцэцэг, Боловсролын төлөө тэмдэгээр эмч У.Нороо нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ