Цөөн үгээр

- Сургалт зохион байгуулагдлаа - Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын фондод өвсний дэмжлэг үзүүллээ - Төрийн албан хаагчидтай уулзаж санал солилцлоо

АРДЫН ХУВЬСГАЛЫН ӨЛГИЙ НУТАГ БОЛСОН ШААМАР СУМААС ЭХЛЭХ 400 КМ-ЙН БУУХИА ГҮЙЛТИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө Үзсэн: 7
АРДЫН ХУВЬСГАЛЫН ӨЛГИЙ НУТАГ БОЛСОН ШААМАР СУМААС ЭХЛЭХ 400 КМ-ЙН БУУХИА ГҮЙЛТИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Ардын хувьсгалын 100 жил, Биеийн тамир спортын 100 жил, Сэлэнгэ аймгийн 90 жил-ийн ойд зориулсан Шаамар-Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 400км буухиа гүйлтийн нээлт зохион байгуулагдлаа. Буухиа гүйлтийн нээлтэнд сумын Засаг дарга Ф.Серикбол оролцож тамирчиддаа амжилт хүслээ.
Уг буухиа гүйлт нь Ардын хувьсгалын өлгий нутаг болсон Шаамар сумаас албан ёсоор эхлэн, түүхэн ач холбогдол үнэ цэнийг хойч үедээ ухааруулах, Дэлхийн цомын аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнд орон нутгийн гүйгчдийг урамшуулан дэмжих, өргөнөөр оролцуулах зорилготой юм. Тус буухиа гүйлтэнд хэт холын зайн гүйлтийн Олон Улсын хэмжээний мастер, Ази Тивийн ахмад мастеруудын 3 удаагийн аварга, Ази номхон далайн орны анхдугаар наадмын 3 алтан медалт, ахмад тамирчин Шаравын Батсүх, АНУ-ийн 6 ба 10 өдрийн гүйлтэд Монголоос оролцсон ахмад эрэгтэй тамирчин, Энх тайвны галт бамбарт буухиа гүйлтээр ОУ-аар 1400 км замын гүйлтэд эх орноо төлөөлж амжилттай оролцож байсан, ахмад тамирчин Жадамбаагийн Одгийв нар ахлан сумдын тамирчид буухиа гүйлтэд оролцох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ