Цөөн үгээр

- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР КОВИД-19-ЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН 2 ДУГААР ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА - “Оролцоод хөгжье” чуулган зохион байгуулагдлаа - АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЦАХИМ СУРГАЛТАНД ШААМАР СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО, ХЭСГИЙН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

худалдаа үйлчилгээ эрхлэгч хүнсний дэлгүүрүүдэд 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх талаар зөвлөмж өгч ажиллалаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 101
Сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн анхдугаар хуралдааныг 2021 оны 02 дугаар сард зохион байгуулж энэ онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. 2021 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд хэсгийн төлөөлөгч Э.Гэрэлт-Од, нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантуул нар хамтран сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч хүнсний дэлгүүрүүдэд 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх, оройны 22:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэдэд архи согтууруулах ундаа зарахгүй байх мөн 18 нас хүрээгүй хүүхдийг дэлгүүрт ажиллуулахгүй байх талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн та хариуцлагатай байж 22:00 цагаас хойш архи худалдан борлуулахгүй байхыг анхаарууллаа.
Сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг

Сүүлд нэмэгдсэн мэдээ