Цөөн үгээр

- КОРОНАВИРУСТ ХАЛДВАР КОВИД-19-ЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН 2 ДУГААР ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА - “Оролцоод хөгжье” чуулган зохион байгуулагдлаа - АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЦАХИМ СУРГАЛТАНД ШААМАР СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО, ХЭСГИЙН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Сумын онцгой комисс хуралдав

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 35
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр сумдын Онцгой комиссуудтай цахим хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ш.Оргил коронавирус халдвар /Ковид-19/ цар тахал нэмэгдсэнтэй холбогдуулан цаг үеийн мэдээ, мэдээллүүдийг танилцуулж, сумдын онцгой комиссуудад үүрэг чиглэл өглөө.
-Шаамар 6-ийн пост, Зүүнбүрэн сумруу гарах, орох хөдөлгөөний хяналтыг сайжруулах, хамтарч ажиллах
-Сумын төр төсвийн байгууллагууд болон аж ахуй нэгж байгууллагуудад 7 хоног бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийх
-Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд байгаа тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангах
-Сумын хэмжээнд бүх байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилтан албан хаагчдийг 10-15 хувийг ажиллуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх
- Халдвартай бүс нутгаас гэрийн ажиглалт тусгаарлалтанд байгаа иргэдэд хяналт тавьж ажиллах, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх
-Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах
Боловсролын байгууллагууд хүүхдүүдийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах, сумын хэмжээнд тандалт судалгаа зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар Шаамар суманд нийт 109 иргэн гэрийн ажиглаллт тусгаарлалтанд байна.
‼Иргэн та хариуцлагаа ухамсарлан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалаарай!!!
Шаамар сумын Онцгой комисс

Сүүлд нэмэгдсэн мэдээ