Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 29

СУМЫН БАЯР НААДАМД 12 БАГИЙН 90 ГАРУЙ ХАРВААЧИД ОНЦ МЭРГЭНЭЭ ШАЛГАН ОРОЛЦЛОО.

Шаамар сум байгуулагдсаны 96-н жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны “Багийн харваа”-ны төрөлд Монгол Улсын Даяар дуурсах мэргэн тэргүүтэй 90 гаруй харваачид оролцсон өргөн дэлгэр оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын н.Батболд ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын н.Төмөрбаатар ахлагчтай баг дэд байр, Сүхбаатар сумын н.Тулгабаяр ахлагчтай баг гутгаар байрыг эзэлсэн бол цуваа харвааны төрөлд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын залуу харваач Л.Одгариг тэргүүн байр, Э.Батхүлэг дэд байр, Б.Отгонбаатар гутгаар байран шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнав.
Баяр наадмын бай шагналыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан жишиг хэмжээг олгож, төсвийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс батлуулан шийдвэрлэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ