Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

УЛС, АЙМАГ СУМЫН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 28

МОНГОЛ УЛСЫН АЛТАН СОЁМБОТ ДАЛБАЙ, АЙМАГ, СУМЫН ТУГИЙГ ХҮНДЭТГЭЛИЙН ИНДЭР БАЙРШУУЛАН ЦЭНГҮҮЛЛЭЭ.

Монголын Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жил, Шаамар сум үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой баяр наадмыг сумын Засаг дарга М.Баярбаатар нээн эхлүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбай, аймаг, сумын тугийг хүндэтгэлийн индэр байршуулан цэнгүүлэх арга хэмжээг зохион байгуулан 2019 ондоо ажил үйлсээрээ сум, орон нутгаа хөгжүүлэхэд манлайлан ажилласан салбар бүрийн шилдэг төлөөллүүдээр баяр наадмын талбайд цэнгүүлж, төрийн дуулал эгшиглэснээр баяр наадмын үйл ажиллагааг эхлүүллээ. Үүнд:

Ø Сумын Ахмадын хорооны дарга, Алтангадас одонт Д.Нямжав

Ø Улсын хошой аварга хадланч, Алтангадас одонт Б.Бат-орших

Ø Улсын цоллооч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цогтнамжил

Ø Сумын ИТХ-ын төлөөлөгч, ХХАА-н тэргүүний ажилтан С.Туяа

Ø Биеийн тамирын тэргүүний ажилтан, ЕБС-ийн багш Л.Одгариг

Ø Санхүүгийн тэргүүний ажилтан, Санхүүгийн албаны дарга Б.Эрдэнэчимэг

Ø Боловсролын тэргүүний ажилтан, 1-р цэцэрлэгийн багш З.Ганхүү

Ø Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, сумын бага эмч Д.Ариунжаргал Төмөр замын аварга, залуу харваач С.Батхуяг

Ø

Сүүлд нэмэгдсэн мэдээ