Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

НИЙТИЙГ ХАМРУУЛСАН ТҮР АЖЛЫН БАЙРААР 10 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЛАА.

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 213

“ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАЛ” нийтийг хамарсан  ажлын тайлан

2020-05-04                                                                                                        Шаамар сум

Сэлэнгэ аймгийн Шаамар сум нь 3 багт 40,000 гаруй га бэлчээрийн талбайтай. Малын тоо толгой жил бүр өсөж бэлчээрийн даац багтаамж хүрэлцээ муутайгаас бэлчээр талхлагдаж доройтож байгаа  ба нийт хадлан бэлчээрийн талбайн 10 хувьд бэлчээрийн мэрэгчид тархан, бэлчээрийг сүйтгэн доройтуулж байна. Үлийн цагаан оготно олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 90-100 хувь устгаж мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг. Иймд манай суманд суварга, Сүхбаатар самбар, ээж модны орчмын 400 га талбайд мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ХХҮГ-газартай гэрээ байгуулсан гэрээнийн дагуу 7 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 10 иргэнийг түр ажлын байраар ханган үлийн цагаан оготно устгалын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгчидтэй байгаль орчинд нөлөөгүй энгийн, механик, биологийн арга болох ус цутгах, утах аргаар тэмцэж оготны нүхийг шороогоор булж хөрсний эвдрэлийг хэвийн байдалд оруулан хадлан болон бэлчээрийн талбайн ургацыг сайжруулан, даац багтаамжийг нэмэгдүүлэн ажиллалаа. Гүйцэтгэлийн явцад Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтэсийн дарга оготно устгалын ажилд хяналт тавьж хангалттай гэсэн дүгнэлт өгсөн. Мөн оготно устгалыг хийж гүйцэтгэх явцад нарсан дунд үүссэн эзэнгүй хур хог, эмнэлэг, төвлөрсөн хогийн цэг орчмын  хогийг цэвэрлэж 9 портер хогийг зориулалтын цэгт төвлөрүүллээ. Оготно устгалын ажилд орон нутгаас 2 ачааны машин бусад багаж хэрэгслээр ханган гэрээний дагуу ажиллах өдөрт багтаан тасралтгүй хийж гүйцэтгэлээ.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ