Цөөн үгээр

- "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - 2020 оны тээврийн хэрэгслийн хяналтын Улсын үзлэг Шаамар суманд явагдаж байна.

ШААМАР СУМАНД ЦАХИМ ХӨТӨЧ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 208

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс зохиох байгуулсан сумдад “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт, цахим эрх зүйн хөтөч болох хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан “ E-khutuch” портал цахим хуудсыг ашиглалтанд оруулах, танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээг Сэлэнгэ аймагт зохион байгуулахад сумын төлөөллийг оролцуулж, холбогдох тоног төхөөрөмжөөр хангагдлаа.  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр” –ийг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 13 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийн ханган ажиллаж байна. Сум орон нутгийн төрийн байгууллагаас нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг “E-khutuch” эрх зүйн туслалцааны цахим хуудсанд бүрэн байршуулах ажлыг зохион байгуулж,сумын төрийн байгууллагуудын мэдээ мэдээлэл, бүртгэл судалгааг гаргуулан аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн холбогдох мэргэжилтэн хүргүүлж цахим хуудсанд байршуулсан. “Нээлттэй нийгэм форум”-аас сумдад “Эрх зүйн хөтөчийн мэдээллийн булан” тохижуулахад дэмжлэг болгон тоног төхөөрөмжийг суурилуулах буланг нэг цэгийн үйлчилгээг түшиглэн байгуулж, www.e-khutuch.mn цахим хуудсыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, мэдээллэх ажлыг зохион байгуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ