Цөөн үгээр

- "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - 2020 оны тээврийн хэрэгслийн хяналтын Улсын үзлэг Шаамар суманд явагдаж байна.

Сумын ЗДТГ-ын 2020 оны 2-р сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 20

 

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2020.02.27                                                                                                                                                                                                                                                 

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Онцгой комиссын хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн 14.00 цагт сумын Иргэний танхимд зохион байгуулж, сум тосгоны Эрүүл мэндийн төвөөс томуугийн халдварын өвчлөлт, тархалтыг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцын талаар комиссын гишүүдэд мэдээлэл хийж цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Хуралдаанд сумын Онцгой комиссын 15 гишүүн, аж ахуй нэгж, албан байгууллагын холбогдох 9 албан тушаалтан оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14 ний өдрийн А/56 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/16 тоот захирамжаар сумын “Шуурхай штаб”-ыг тамгын газрын даргаар ахлуулан байгуулж, шуурхай штабын өрөө, ажиллах нөхцөл боломжийг бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан хариуцлагатай жижүүрт өдөр бүр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21 ны өдрийн А/68 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын Засаг даргын 2020 оны А/20 тоот захирамжаар орон нутгийн замын хөдөлгөөнийг 2020.02.23-ны 08.00 цагаас 2020.02.27-ны өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлах, Орхон голын гүүрэн дээр хяналтын цэгийг ажиллуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтын цэгт 5 байгууллагын 14 албан хаагчийг ажиллаж, сумын төвийн сайжруулсан замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж ажиллалаа. Мөн Шаамар-6км-ын уулзвар, Дулаанхаан тосгоны 4-н замын уулзваруудад хяналтын цэгийг ажиллуулж, сум тосгоны ЭМТ-ийн ажилтнууд, аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ-аас албан хаагчдыг өдөр гарган ажиллуулаа. Мөн “Иргэдийн эрүүл мэндийн хамгааллыг сайжруулах, зарим үйл ажиллагааг түр хязгаарлах тухай А/12 дугаар захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай” аймгийн Засаг даргын 2020 оны 02 дүгээр сарын 14 ний өдрийн А/57 тоот захирамжаар хүнсний дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг өөрчилж өглөөний 10.00 цагаас оройн 18 цаг болгосныг 8 аж ахуй нэгжид мэдэгдэж, цагдаагийн байгууллагын ажилтан, хариуцлагтай жижүүрүүд байнгын хяналтыг тавьж ажиллалаа.

Сум, тосгоны ЭМТ-ийг түшиглэн тусгаарлах өрөөг байгуулж, бэлэн байдлыг хангахад шаардлагатай 3.565.000 төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэн цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласнаар халдвартын бүсийг байгуулж, түүнд ажиллах эмнэл зүйн баг, үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг чадавхижуулах дадлага сургалтыг ЭМТ-ийн удирдлагууд тогтмол зохион байгуулж, бэлэн байдлыг хангасан байна. Мөн сумын Засаг даргын 2020 оны А/22 тоот захирамжаар “Ойрын хавьтлыг тусгаарлах байрыг байгуулж, бэлэн байдлыг хангуулах тухай” шийдвэрийг баталж, сумын Соёлын төвийн бүжгийн өрөөг төхөөрөмжилж, 20 ор дэлгэж, цагаан хэрэглэл, шаардлагатай ариутгалын бодис, хамгаалах хувцсаар хангах ажлыг зохион байгуулсан.

Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагаас 2020.02.25-ны хооронд амбулаторын үзлэгээр 189 иргэн үзүүлж, томуугийн өвчлөлтэй 30 иргэн бүртгэгдснээс нийт эмчлүүлэгчийн 70.0 % нь 21 өвчтөн амьсгалын замын эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эдгээрийн 5 буюу 16.1 % нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна. Энэ хугацаанд 21 хүн хэвтэн эмчлүүлснээс эдгэрсэн буюу биеийн байдал сайжирсан-20, одоо эмчлүүлж байгаа 1 эмчлүүлэгч байна. 2020 оны 02 сарын 27-ны байдлаар нийт 82 дуудлага хүлээн авсанаас томуу, томуу төст өвчний дуудлага 24 буюу 29.3 %-ийг эзэлж байна.

Сумын  төсвийн байгууллагын барилга байгууламжид ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллага “Мөнх ариун Сэлэнгэ” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгүүллээ. Үүнд: 1-р цэцэрлэг 420 м.кв талбайг 150.000 төгрөг, 2-р цэцэрлэг 834 м.кв талбайг 210.000 төгрөг, ЕБС 1500 м.кв талбайг 350.000 төгрөг, МСҮТ 1600 м.кв талбайг 400.000 төгрөг, Соёлын төв 771 м.кв талбайг 80.000 төгрөг, ЭМТ 540 м.кв талбай, сумын ЗДТГазар 1746 м.кв талбайг 50.000 төгрөг, 2-р багийн төвийн барилгад 180 мкв талбайг тус тус ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн боловсролын байгууллагууд анги танхимыг битүүмжилж, шаардлагатай ажилчдын орох, гарах чиглэлийг туузаар тусгаарласан байна. Мөн ЕБС 1 литрийн гар ариутгагч 8 ширхэгийг  96.000 төгрөгөөр авч нөөцлөөд байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 02 дугаар сарын 14 ний өдрийн 31 тот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Орон нутгаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш БНХАУ-руу албан томилолтоор болон хувийн ажлаар зорчсон иргэдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулж 2020 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар 15 иргэнийг бүртгээд байна. Үүнээс 12 иргэн сумын үндсэн хаягт бүртгэлтэй иргэд ба ажил хөдөлмөр эрхэлж, Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэн зорчсон байна. Мөн аймгийн МХГ-аас 2020.02.19-нөөс 2020.02.22-ны өдөр БНСУ-аас зорчиж ирсэн тус сумын иргэн 2-р багийн 1 иргэн /УБ хотод гэртээ тусгаарлагдсан/, 3-р баг, Дулаанхаан тосгон /гэртээ тусгаарлагдсан/-ы иргэдтэй утсаар холбогдож, гэртээ тусгаарлах талаар зөвлөмж, зөвлөгөөг өгч шаардлагатай тохиолдолд харьяалах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөсөн.

Төрийн байгууллагад ажиллаж буй 0-5 насны хүүхэд 9 байгууллагын 53 ажилтан, албан хаагчдын судалгааг гарган амьсгалын замын эмгэгийн улмаас эмчийн магадлагаа авсан албан хаагчдад гэрээр ажиллах боломжийг олгож, 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг хэрэгжүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар сумын төсвийн 3 байгууллагын 9 албан хаагчийг цалинтай чөлөө олголоо. Үүнд: ИТХ-1, ЗДТГ-9, 1-р цэцэрлэг-7, 2-р цэцэрлэг-10, МСҮТ-5, ЕБС-14 албан хаагчид байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Агаар бохирдлын эх үүсвэрийн тооллого”-ыг орон нутагт зохион байгуулахаар сумын Засаг даргын 2020 оны А/08 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулж, айл өрхийн түлшний хэмжээг тогтоохоор 7 чиглэлд 14 албан хаагч 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд тооллогыг хийж, харьяалах багийн Засаг дарга нарт файлаар ирүүлснийг нягтлан шалгаж, нэгтгэн холбогдох дээд байгууллагад албан бичигт дурдсан хугацааны дагуу файлаар хүргүүллээ. Үүнд: Дэлгэрхааны 1-р багийн төвлөрсөн суурингийн 230 өрх, Охиндий 2-р багийн төвлөрсөн суурингийн 143 өрх хамрагдлаа. Мөн аймгийн МХГ, БОАЖГ-аас ажлын хэсэг сумдын ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, суманд үйл ажиллагаа явуулдаг 15-100 хүртэл квт-ын хүчин чадалтай халаалтын уурын зуухыг тоолох ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 24 ний өдөр хийлээ. Үүнд: суманд 15-100 квт-ын хүчин чадалтай 5 аж ахуй нэгж, албан байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг бүртгэсэн.

Төрийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдэд амны маск хэрэглэж хэвшүүлэх ажлыг албан хаагч бүр ажлын байранд хэрэгжүүлж иргэдэд зохих шаардлагыг тавьж ажиллан, албан өрөө, тасалгаа, хаалганы бариул, хөлийн шалавчийг ариутгалын бодисоор ариутгаж, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2 удаа, агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшүүллээ. Үүнд: Нийт 1.630.700 төгрөгийг зарцуулаад байна. Төсвийн зарим байгууллагууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан амны хаалтыг оёж зорилтод өрхүүдийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгууллаа.

УИХ-ын 2015 оны тогтоолын дагуу төр, төсвийн байгууллагад ажиллаж буй албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулах ажлыг зохион байгуулж, 2020 оны 02 дүгээр сарын 13-ны байдлаар нийт гаргавал зохих 7 албан хаагчийн мэдүүлгийг цахимаар ирүүлснийг нягтлан шалгаж, бүртгэн баталгааны хуудсаар баталгаажуулан ажиллалаа. Үүнд: Албан тушаалтнууд заавар зөвлөмжийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлж, хувийн ашиг сонирхолын талаарх мэдээллийг нягтлан шинэчилснийг цаасаар хэвлэн авч гарын үсгээр баталгаажуулан бүртгэлийн дэвтэр  тэмдэглэл үйлдэж, цахим бүртгэлд бүртгэн баталгаажууллаа.

Сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний тодотголыг хийж, шаардлагатай хүн хүчний судалгааг гарган холбогдох байгууллагад хүргүүллээ. Мөн сумын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийн судалгааг 7 хоног бүр гаргаж, коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг фото зургаар баталгаажуулан аймгийн МХГ, ОБГ-уудад “Пүрэв” гараг бүрт хүргүүлж ажиллалаа.

Хөдөө аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Тус сумын Дэлгэрхааны 1-р багийн Нам даваанд хадлан хийдэг 3 малчин, 2 мал бүхий өрхөд “Сэлэнгэ Металл” ХХК-иас ногоон тэжээлийн дэмжлэг үзүүлж, 200 ширхэг боодлын тэжээл хүлээлгэн өгснийг тухай малчдад хүлээлгэн өгч тайлан фото зургаар баримтжуулан тус компанид хүргүүлсэн.

Аймгийн ХХААГ-ын 2020 оны 02 сарын 19 ны №53 тоотын дагуу “Малын генетик нөөцийн хуулийн 5.1, 5.2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улс, бүсийн болон аймаг, сумын наадамд уралдсан морьдийн судалгааг монгол, эрлийз төрлөөр ангилан гаргахад Монгол адуу 211, эрлийз адуу 18 бүртгэгдснийг нэгтгэн аймгийн МАА-н хэлтэст хүргүүлэв.   

Түүхий эдийн үний мэдээг 7 хоног бүр маягтаар гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн. Сумын түүхий эд худалдан авах үйл ажиллагаа явуулж буй иргэнээс 02-р сарын мэдээг авахад ямааны ноолууртай арьс 20 ширхэг /нэг бүрийн үнэ 25.0 мян төг/, үхрийн шир /2 метртэй нэг бүрийн үнэ 4.0 мян төг/ 7 ширхэг түүхий эд хүлээн авсныг нэгтгэн мэдээлсэн. Охиндий 2-р багийн малчин Ч.Батсүхийн 4 жил үржилд ашигласан хуц, ухныг дахин үржилд оруулахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс Сум хөгжүүлэх сан, Орон нутаг хөгжүүлэх сангаас 2019 онд зээл авсан, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг ирүүлэх чиглэлийн дагуу 2019 оны сум хөгжүүлэх сангаас зээл олгосон 9 иргэн, Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгө “Хог түрэх, ачих, буулгах ачдаг трактор”-ийг нийлүүлэгч байгууллагын мэдээллийг хүргүүлэв.

Сум хөгжүүлэх сангаас 2011-2019 онд зээл авсан 72 иргэний зээлийн үлдэгдэл, мөн 2020 оны 01 сарын зээл төлөлтийг шүүж зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги, зээлийн хүү, зээлдэгчийн регистрийн дугаарыг тулган нягталахад 8 иргэний барьцаа хөрөнгө бүртгэлд хамруулаагүй, 2 иргэний зээлийн үлдэгдэл зөрүүтэй байсныг засан “Сум хөгжүүлэх сангийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн програмд” бүрэн шивж, сумын Засаг даргад танилцуулан баталгаажуулж, уг мэдээллийг файл хэлбэрээр  аймгийн ХХААГ-т 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлэв. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 27 ны өдрийн хурлаар Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сумын Зөвлөлийн 2016-2019 оны тайланг хэлэлцүүлж, нэмэлт тайлбар, мэдээллийг гарган өгсөн.

Иргэн М.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн  2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 24 тоот албан бичгийн дагуу ногоо тарьж байсан тухай лавалгаа гаргаж хүргүүлэв. Үүнд: Тус сумын Охиндий багийн нутаг дэвсгэрт Хар усны тохойд байршилтай 5 га газарт иргэн М.Байгалмаагийн 2012-2016 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтын мэдээний архивын баримт, албан тушаалтны бүртгэлээс шүүн хэвлэж хүргүүлэв.

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 2009-2016 онд олгогдсон бага оврын тракторыг 3 малчин өрх, 3 тариаланч өрхөд  хөнгөлөлттэй үнээр зээлээр олгож, зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, хугацаа хэтрэлттэй 6 иргэний зээлийн гэрээ холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд шилжүүлэх болсоныг анхааруулж, албан мэдэгдэл хүргүүллээ. Мөн энэ ондоо багтаан төлөх талаар зарим зээлдэгчтэй харилцан тохиролцож, баталгаа бүхий тайлбар бичиг хийлгэн авч бүртгэлээ. Аймгийн ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээс өгсөн үүрэг даалгаврын дагуу сумын бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр авсан 34 иргэний төлбөрийн үлдэгдлийг тулган 2020 онд зээл төлүүлэх төлөвлөгөөний хуваарийг батлуулан хэрэгжүүлж байна.

Сумын Улаан буудайн урамшуулалд хамрагдах үр тарианы аж ахуй эрхлэгчдийн 2019 онд тариалсан улаан буудайн талбай, ургац хураасан талбай бүрийг иргэн, аж ахуйн нэгж бүрээр талбайн байршилаар гаргах судалгааг 4 аж ахуй нэгж, 1 иргэнийг хамруулан судалгааг үнэн зөв гаргаж аймгийн ХХААГ хүргүүлэн ажиллав.  Мөн 2020 оны хаврын тариалалтад шаардагдах үр, хор гебицидийн захиалга, нөөцөлсөн үрийн судалгааг гарган хүргүүлэв.

Шаамар сумын 2019 оны улаан буудай тариалсан 5 аж ахуй нэгж, 1 иргэний 1910.9 га талбай, 2208.96 тн ургацын сортын тайланг гаргаж аймгийн ХХААГ-т хүргүүлэв. Аймгийн ХХААГ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу сумын төмс, хүнсний ногооны нөөцийн судалгааг сумын зоорь эзэмшиж буй 19 иргэн, 2 аж ахуй нэгжээс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр холбогдох байгууллагад файлаар хүргүүлэв. Мөн сумын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгааг Дэлгэрхаан 1-р баг, Охиндийн 2-р багийн нийт хүнсний 8 дэлгүүр, 1 мухлаг, 1 сүлжээ дэлгүүртэй холбогдон гурил, гоймон, будаа, ургамлын тос, давс, нөөшилсөн мах, элсэн чихэр, цэвэр ус, үхэр, хонь, ямаа, адууны махны нөөцийг нэгтгэн цахимаар аймгийн ХХАА-ын газарт 02 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэв.

Мал эмнэлгийн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Малын өвөлжөө, хашаа, гахай, тахиа шувууны байрыг ариутгах ажлыг сумын Мал эмнэлгийн тасгийн дарга буюу мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагчаар ахлуулан 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс эхлэн хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө, явах маршрутаа батлуулж сумын хэмжээнд эрчимжсэн аж ахуй эрхэлж буй 2 өрх, гахайн аж ахуй эрхлэгч 2 аж ахуй нэгж, тахиа шувууны аж ахуй эрхлэгч 34 өрхийн байранд хийхээр төлөвлөж, 2020.02.19-ны байдлаар Охиндий 2-р багийн эрчимжсэн 1 аж ахуй нэгж, 4 иргэний малын өвөлжөөнд хийж 472 мкв талбай, тахиа шувууны аж ахуй эрхэлж буй 15 өрхийн 155 мкв, гахайн аж ахуй эрхлэгч 1 аж ахуй нэгж, 2 өрхийн 282 мкв талбайг тус тус ариутгаж халдваргүйтгэлийг сумын Мал эмнэлгийн эмч нар гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газарт МЭҮН-үүдийн өрх бүртэй хийсэн товчоог нэгтгэл болгож, аж ахуй нэгж бүрээр нь батлуулж аймгийн мал эмнэлгийн газарт цаасаар, хүлээлгэн өгч, сар бүрийн халдварт, халдваргүй өвчний мэдээг 11 хүснэгтээр гаргаж мал эмнэлгийн газарт өгсөн. Энэ сарын 19-ны өдрийн оройн 21.40 цагт Охиндий 2 дугаар багийн малчнаас 2 үхэр үхсэн талаарх мэдээллийг утсаар ХАА-н тасгийн мэргэжилтэнд ирүүлснийг хүлээн авч сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, Улсын байцаагч, “Өсөх Эрдэнэт сүрэг”, “Туяа сан” МЭҮН-ийн эмч нарын хамт очиж газар дээр нь үзэж задлан хийлгэж, 5 цул эрхтнээс дээж авч аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдох баримтын бичгийн хамт хүргүүлсэн. Уг иргэн нь аймгийн Мал эмнэлгийн газарт гомдол гаргасны дагуу аймгийн МЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг гомдол гаргагчтай уулзаж ойролцоох ногооны талбайгаас хордсон байх гэсэн мэдээллийн дагуу ногооны талбайгаас дээж авч аймгийн МХГ-т хүргүүлэн шинжлүүлж, шинжилгээний хариуг гомдол гаргагчид танилцуулсан. Уг ажлын хэсэг зөвлөн туслах чиглэлээр 2-р багийн мал сүргийг хариуцаж буй “Өсөх Эрдэнэт сүрэг” МЭҮН-ийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан.

Мөн БНХАУ-д гарсан тахианы томуу өвчин талаарх мэдээллийг өгч, сумын цахим хуудас, мэдээллийн самбаруудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас байршуулж, гахай, шувуун аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, хашаа хороонд ариутгал халдваргүйтгэлийг сумын МЭҮН-үүдээр хийлгэж, ариун урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхийг мэдэгдэх хуудас өгч гарын авлагаар хангалаа.

Аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 03 тоот тушаалаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд мал төхөөрөх, боловсруулах үйлдвэр цех, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг цэгүүдэд хяналт шалгалт хийж, 1 супер маркет, 1 мухлаг, 9 хүнсний дэлгүүрийг хамрууллаа. Мөн хяналт шалгалт хийх явцад гахай, тахианы мах худалдан борлуулсан талаарх судалгааг гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн. Малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өөр аймаг сум, орон нутгаас эрүүл бүс рүү чиглэсэн, эрүүл бүсээс гоц халдварт өвчин гарсан /цэцэг, шүлхий, мялзан/ сум орон нутаг руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавин ажиллаж тайланг 7 хоног бүрийн даваа, пүрэв гарагуудад аймгийн МЭГ-т хүргүүлж байна.

Байгаль орчины ажил үйлчилгээний чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн ОБГ,  сумын Онцгой комиссын өгсөн үүрэг даалгаврын дагуу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Охиндий 2 дугаар багийн мал бэлчээрлэх гарам, харз, халиа гүйж мөсний зузаан нимгэрсэн 3 байршилд анхааруулах самбарыг сумын ЗДТГ-ын албан хаагчид байршуулж иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. “Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ” аяны хүрээнд “Хандлагаа өөрчлөе”, “Цэвэрхэн шинэлцгээе” мэдээллийн самбарыг Сүхбаатар хаалганд байршуулж, Олон Улсын авто замаар зорчигчдод сэрэмжлүүлэх ажлыг зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр:

2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаарх иргэдийн саналыг цахимаар, цаасаар авах ажлыг зохион байгуулж байна. 2-р сард 54 иргэнээс саналын хуудсаар авч, цахимаар санал өгөх зааварчилгааг сумын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан үүрэн телефоны утсаар мэдээлэл солилцох замаар цаашид санал асуулгын ажлыг эрчимжүүлэхээр багийн Засаг дарга нар ажиллаж байна. Иргэдээс санал авах ажлыг ирэх 03-р сард багтаан явуулж, 04-р сард багийн иргэдэд хэсэгчлэн хэлэлцүүлэг хийж саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны 02 дугаар сарын тайлангаар 20 ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 3 даатгуулагч хамрагдаж нийт 80 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж, заавал даатгуулагчийн 224 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулж ажилласан.  Орлогын төлөвлөгөө 02-р сард 28.726.520 сая төгрөг төвлөрүүлэхээс 45.989.439 төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 160 хувь биелүүлсэн байна.

Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгогдог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдээлж, дараа сарын 01-ны дотор 2 банкаар дамжуулан олгож, 2020 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 349 өндөр настанд 128.059.620 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 117 иргэнд 35.279.737 төгрөг, тэжээгчээ алдсан 31 иргэнд 10.850.000 төгрөг, цэргийн тэтгэвэр авагч 5 иргэнд 3.292.589 төгрөгийг тус тус олгосон байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэхтэй холбогдуулан шинээр 11 иргэн өндөр насны тэтгэвэрт, 2 иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоод байна. Тэтгэмжийн даатгалын сангаас Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 275.861 төгрөгийг 3 иргэнд, жирэмсэн амаржсаны тэтгэмж 5.998.776 төгрөгийг 4 иргэнд олголоо.

Энэ сард иргэдээс 20 өрөгөдөл хүлээн авлаа. Үүнд: өндөр насны тэтгэвэр тогтоолгох 11, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох 2, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах 3, жирэмсэн амаржсаны тэтгэмж авах 4 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.

Нийгмийн халамжийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Хүнсний цаасан эрхийн бичгээр бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд хүнсний дэлгүүртэй хамтран ажиллах гэрээний дагуу зорилтот бүлгийн 12 өрхийн 89 гишүүнд 2020 оны 02 дугаар сарын хүнсний толан болох 128 ширхэг үнэт цаас бүхий 1024000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох “Бүтээл сан” ХХК-ны “Шонхлой” хүнсний дэлгүүртэй хамтран олгож, олгосон тайланг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүллээ. “Харьяалалгүй ахмад настан”-ы судалгааг гарган холбогдох байгууллагад хүргүүлж, Ахмад настны тухай хуулийн дагуу 28 ахмад настанд гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлэн холбогдох хувийн хэргийг бүрдүүлэн хүргүүлэв.

            "Эхийн алдар" одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжинд 220 иргэний материал, мөн "Насны хишиг"-т хамрагдах 65-аас дээш насны 137 ахмад настан, "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдах 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ харж байгаа 34 иргэнийг хүсэлтийн дагуу WAIS программд шивэн бүртгэн холбогдох дээд шатны байгууллагын мэргэжилтэнд хүргүүлсэн.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

            Тайлант хугацаанд 6 хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээг үнэ төлбөргүй олголоо. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд анх удаа буюу шинээр 1 иргэн, 25, 45 насны солиулах 3, нийт 4 иргэнийг хамруулсан. Иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэний лавлагааг 5, оршин суугаа хаягийн лавлагаа 1, төрсний лавлагаа 11, нийт 17 ширхэг лавлагааг олголоо.

Иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлт гаргасан 1 иргэний баримт бичгийг бүрдүүлэн хяналтын байцаагчид хүргүүлсэн. Хэвлэлтээс гарсан 9 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тайлан хугацаанд өөрийн хүсэлтээр шилжин ирсэн 3 иргэнийг өөрийн хүсэлтийн дагуу бүртгэн авч нотлох баримтын дагуу хаягт бүртгэсэн. Мөн шилжилт хөдөлгөөний мэдээг нотлох баримтын хамт 7 хоног бүр хяналтын Улсын байцаагчид хянуулж ажилласан. Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна.

Газар зохион байуулалтын ажил үйлчилгээний чиглэлээр:

Тайлант оны 2-р сарын байдлаар 74 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авсан. Үүнд: газар өмчлөх 60, эзэмших 4, эрх шилжүүлэх 1, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх 9  иргэний өргөдлийг бүртгэн авч өргөдөл хүсэлтийн Улсын бүртгэлд бүртгэв. 60 иргэний газар өмчлөх өргөдлийг газар өмчлүүлэх захирамжинд оруулав. Урд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж байгаагүй тодорхойлолт 5 гарсан бөгөөд Дархан-Уул аймаг 2, Орхон аймаг 1, Төв аймаг 1, Сайхан сум 1 тус тус гаргаж өгсөн байна.

 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан 1 иргэний хүсэлтийг хүлээн авч 1 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэх 9 иргэний өргөдлийг хүлээн авч Улсын бүртгэлийн газарт эрхийн дугаар авахаар илгээсэн байна. ЛМ2 программд урьд онд өгсөн өргөдөл хүсэлтийг бүртгэн оруулж кадастрын зураг хэвлэн өгөх мөн газар өмчлөлийн материалуудыг иргэдэд гарган өгч ажиллаж байна.

Татвар, орлогын чиглэлээр:

Сумын 2020 оны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг сумын ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, орлогыг төвлөрүүлэх төлөвлөгөөний хуваарийг байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

2020  орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах хүсэлтэй 60 иргэнд сургалт сурталчилгаа явуулж, ХХОАТ-ын тайлан илгээх талаар мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч холбогдох материалыг хүлээн авч нягтлан нэгтгэсэн. Е-баримт хэвлэхгүй байгаа 1 хүнсний дэлгүүрт шаардах хуудас хүргүүлсэн. Мөн 2 бо<

Сүүлд нэмэгдсэн мэдээ