Цөөн үгээр

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн "ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ" 16 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29 ны өдрийн "ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ" 33 дугаар тогтоол - Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн "ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ " 30 дугаар тогтоол

Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 162

        Сурын харвааны төрөлд Спортын мастер Р.Ганхуяг, Н.Сүхбаатар, Б.Отгонболд, Х.Мягмарсүрэн нарын тэргүүтэй 50 гаруй харваачид эрхий мэргэнээ сорин оролцсоноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд түрүү байранд 29 оноогоор Дулаанхаан тосгоны харваач Спортын дэд мастер Б.Отгонболд, 2 дугаар байранд 28 оноогоор Э.Төгөлдөр, 3 дугаар байранд 25 оноогоор Шаамар сумын харваач Спортын мастер Н.Сүхбаатар нас тус тус байр эзэллээ. Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд түрүү байранд 29 оноогоор Дархан Уул аймгийн харваач Л.Даваасүрэн, 2 дугаар байранд 24 оноогоор Дулаанхаан тосгоны харваач Х.Мягмарсүрэн, 3 дугаар байранд 22 оноогоор Дархан Уул аймгийн харваач Б.Уугантуяа нар шалгарч наадамчин олныг баясгалаа.

        Өсвөрийн харваачдын эрэгтэй төрөлд түрүү байранд 21 оноогоор Шаамар сумын харваач Ц.Азжаргал, 2 дугаар байранд 18 оноогоор Шаамар сумын харваач Б.Бумбаяр, 3 дугаар байранд 16 оноогоор Дархан Уул аймгийн харваач М.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд түрүү байранд 27 оноогоор Шаамар сумын харваач Б.Хулан, 2 дугаар байранд 21 оноогоор Шаамар сумын харваач Х.Мишээл, 3 дугаар байранд 17 оноогоор Дулаанхаан тосгоны харваач Э.Мандухай нар тус тус шалгарлаа.

        Мөн сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/64 тоот захирамжаар насанд хүрэгчдийн сурын харваанд амжилттай оролцсон Шаамар сумын Дулаанхаан тосгоны харваач Баатарын Отгонболд, Дархан Уул аймгийн Дархан сумын харваач Лантуугийн Даваасүрэн нарт сумын мэргэн, Өсвөрийн сурын хаваанд амжилттай оролцсон Батдэлгэрийн Золбоо, Цолмонгийн Азжаргал нарт өсөх идэр мэргэн цол олголоо.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Мандал сум, Шаамар сум, Зүүнбүрэн сум, Дулаанхаан тосгон, Дархан Уул аймгийн 7 багийн  60 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Багийн дүнгээр Сүхбаатар сумын Н.Мөнтөр ахлагчтай баг түрүүлж, Сүхбаатар сумын О.Наранбаатар ахлагчтай баг, Дулаанхаан тосгоны С.Энхтөр ахлагчтай багууд удаалав. Цуваа харвааны төрөлд  Монгол Улсын үлэмж дархан мэргэн Т.Гантулга тэргүүлж, Дулаанхаан тосгоны Монгол Улсын даяар дурсагдах дархан мэргэн С.Энхтөр, Зүүнбүрэн сумын харваач Х.Энхбат нар удаах байрт шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ