Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 54

       Монголын тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдаж газар газрын шандаст хурдан хүлгүүд уралдаж, нутаг нутгийн хүчит  бөхчүүд нь хүчээ сорьсон, эрхий мэргэн харваачдын маань хараа мэргэн сайхан наадам болж өндөрлөлөө.

       Хурдан морины уралдаанд 6 насны морь уралдаж, Улаанбаатар хот, Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар, Хушаат, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Сант зэрэг сумдаас уяачид хүрэлцэн ирж, 198  шандаст хурдан хүлгээ сойжээ. Азарганы уралдаанд 21 азарга уралдаж Шаамар сумын сумын харьяат уяач Б.Энхсайханы хар морь түрүүлж, аман хүзүүнд Ерөө сумын уяач Ц.Ганбаярын Хонгор морь, айргийн 3-т Алтанбулаг сумын уяач Х.Буянжаргалын Хонгор халзан, айргийн 4-т Сүхбаатар сумын харьяат Б.Баяраагийн Хүрэн халзан морь, айргийн 5-д Алтанбулаг сумын харьяат уяач н.Мөнх-Эрдэний хүрэн саарал азарга орж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

       Их насанд Хушаат сумын харьяат уяач Б.Эрдэнэхүүгийн соёмбот хул түрүүлж,  Шаамар сумын уяач  Н.Энхбаатарын хүрэн морь аман хүзүүнд орж, Алтанбулаг сумын харьяат М.Ууган-Итгэлийн болор хар, мөн Алтанбулаг сумын уяач С.Ганбаатарын нарийн хар, Зүүнбүрэн сумын уяач Р.Гантулгын сартай хүрэн морь айрагджээ. Соёолонгийн насанд Алтанбулаг сумын харъяат н.Зоригтбаатарын цавдар морь түрүүлж, аман хүзүүнд Алтанбулаг сумын харьяат уяач Ч.Тэмүүлэнгийн үүлэн бор морь оржээ. Харин гуравт Улаанбаатар хотын уяач н.Цогбадрахын хонгор халзан морь, Сүхбаатар сумын харьяат уяач н.Баасансүрэнгийн халиун морь, Шаамар сумын харъяат Б.Энх-Амгалангийн хүрэн халзан морь айргийн тавд орж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

       Хязаалан насны уралдаанд Шаамар сумын уяач Д.Бямбасүрэнгийн хул морь түрүүлж, аман хүзүүнд Хушаат сумын уяач О.Баярсайханы хонгор халзан морь орж, Цагааннуур сумын уяач М.Балжиннямын хонгор морь, Түшиг сумын уяач Ч.Отгонбатын бор морь, Алтанбулаг сумын уяач Б.Эрдэнэбилэгийн халтар морь тус тус айрагджээ.

       Шүдлэн насанд Зүүнбүрэн сумын уяач Г.Гантулгын сартай хүрэн морь, аман хүзүүнд Сүхбаатар сумын уяач М.Отгонбаярын хул морь, айргийн гуравт Шаамар сумын уяач Б.Азбаярын бор морь, айргийн дөрөвт Зүүнбүрэн сумын н.Гантулгын халтар морь, айргийн тавд Түшиг сумын уяач О.Мөнхбатын шарга халзан морь орж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулжээ.

       Даага насны уралдаанд Зүүнбүрэн сумын уяач Б.Түвшинтөгсийн бор даага түрүүлж, аман хүзүүнд Зүүнбүрэн сумын Ө.Зоригтын хүрэн даага орж, Шаамар сумын уяач Б.Энх-Амгалангийн гоё халзан даага, Зүүнбүрэн сумын уяач А.Хатанбаатарын хээр даага, Алтанбулаг сумын уяач н.Тэмүүлэнгийн хонгор даага тус тус айрагджээ. Баянходоодонд Шаамар сумын уяач н.Золбоогийн даага орсон байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ