Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 54

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, төлөвлөгөө боловсруулан сумын эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эхчүүддээ Алдарт эхийн 1,2-р одонг гардуулан өгсөн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор урлаг, спортын олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: гүйлтийн уралдаан, оновчтой шидэлтийн тэмцээн, бөхийн баридаан, дууны уралдаан, уран уншлага, дугуйн уралдааныг тус тус зохион байгуулж 1,2,3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

Ерөнхий боловсролын сургууль болон, 1,2-р цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд, төр төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчид мэндчилгээ дэвшүүлж урлагийн тоглолтоо сонирхуулсан бөгөөд хүүхдэд ээлтэй худалдаа үйлчилгээг үзүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ