Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХҮМҮҮЖИЛ, ХАМГААЛЛЫН “ЗӨВ ТУСГАЛ” АЯНД ШААМАР СУМЫН ИРГЭД, ТӨР ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД НЭГДЛЭЭ

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 57

         Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхдэдээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж ойлгох нь аливаа, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна. Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, аймаг дахь “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сумдад өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 05 сарын 27-ны өдөр Шаамар суманд зохион байгуулж сургалтыг “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар удирдан зохион байгууллаа.

        Сургалтыг хүүхэд хамгааллыг орон нутагт бэхжүүлэх, иргэн бүрийн харааг хүүхэд хамгаалалд чиглүүлэх, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал ямар түвшинд байна, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн хүрээнд хүүхэд гэр бүлийг хамтад нь хэрхэн хамгаалах тухай сургалтыг боловсролын байгууллага, гэр бүлийн харилцааны талаар сургалтыг иргэд, төрийн байгууллагуудын албан хаагчдад дунд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад харилцааны талаарх сургалтыг зохион байгуулж нийт 194 иргэд хамрагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ