Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

Сумын Засаг даргын мэндчилгээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1089

Эрхэм хүндэт та бүхэндээ Шаамар нутгийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч, бүтээлч, ард иргэдийнхээ өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж эхэлснээс хойш орон нутгийн хурлын сонгууль долоо дахь удаагаа амжилттай болж,  сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг нийгмийн зорилтыг тодорхойлсон, сонгуулийн эрхийн хугацаанд баримтлах хурлын үйл ажиллагааны чиглэл, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх ажилдаа шамдан ороод байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань хамтран олон нийтийн хүсэл зорилго, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, тэдний нийгмийн амьдрал, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, дэд бүтэц, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард түмний аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна.

Хоймор нутгийнхаа нийт иргэд болон уугуул иргэд, манай сумтай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон олон түмэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан Шаамарчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн хүндэтгэл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхий нийтийг өртөөлөн холбож буй цахим ертөнцтэй холбогдож манай сумын талаархи мэдээлэлтэй танилцан үзэсгэлэнт сайхан байгаль, хүн зоны амьдрал, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг үзнэ гэдэгт найдаж байна.  Монгол орон маань хөгжин дэвжиж, хүн ард маань эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, сэтгэл санаа өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн:

ШААМАР СУМЫН ИТХ-ИЙН ДАРГА С.МЯГМАРТОГТОХ

ШААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГА М.БАЯРБААТАР

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ